Зиак...би бээр бичлэг шахюу хэмээн бодоод дөрвөлжин харыхаа ард суугаад ойролцоогоор 30 орчим минут боллоо. Энэ хугацаанд юу болсон байх учиртай вэ гэвэл, онгод маань надруу нэвчин орж би бээр дөрвөлжин харынхаа дөрвөлжин саарлуудыг арзайсан 10-н хуруугаараа шожгонтол тоншуулдаж бичлэг гээч үйлийг лайтай эрхэлж 10-н хурууны минь салаагаар үг өгүүлбэрүүд чинь хайр найргүй сад тавьж эхэлсэн байх учиртай боловч онгод минь орох, гар хуруу сад тавих нь байтугай байсан хэдэх үгс маань намайг орхин одох шиг боллоо. Куа мөн...нас явахаар ингээд ярих юм нь дуусдаг юм байхдаа? Нөгөө хулгайн үүд хаагдана гэж байдаг юм байхдаа ном уншуулъяа гэдэг хошин шог шиг худлаа бангадах үүд нь хаагдсан юм байхдаа золигийн чинь. Заваан золиг юмаа, дуу сонсож үзлэээ, худлаа бааахан инээж үзлээ болохгүй болохоор нь хорыг хөнжлөөр, чамайг надаар, чихрийг таавчгаар гэгчлэн худлааа жааал орь дуу тавин уйлж үзлээ ер нь л огт үр дүнгээ өгч байгаа мэт үл санагдсаны улмаас би таа бүхэнд өвөртөө байгаа ганцхан гояхон чихрээ үзүүлэхээр шийдлээ.
Тэр чихэр маань байнашдээ тэ, нэг тийм их гоя, гаднах цааас нь энэ тэр гял цал эвдэв янзын маяг байхгүй их гоё даруухан нэг тийм харангууууут л шуууд тэр чихрийг аваад кармаандаа хийгээд өөрийнхөө болгомоор санагдхаар нэг тийм их гоё, заааа тэгээд гаднах цаасыг нь тайлбал еээээ бүүүзэгт бурхан тэнгэр минь, нөгөө хүний хувьд чинь хүн нь чөргөр хувцас нь бурхан байдаг бол энэ чихэрний маань хувь тийм биш. Тэр чихэрт байгалаас заяасан хэлбэр галбир янз маяг гэж бол ёстой аюултай гоё гэж байгааан, юун наадам юун цагаан сар ёстой янзтай эд байдаг гэээд л бод паааа яаяаяа. Түүгээр ч зогсолгүй амт нь гэж ёстой энэ дэлхийн бүх сайхан шим шүүс гоё сайхан амт бүгдийг цогцлоосон эд гэж байгаа, ффф бүр тэр үнэрнийх нь тухай бол ярих ч юм биш. Тэр чихрээ би үнэртэснээс хойш энэ эх дэлхий бидний амьдарч буй хорвоо чинь тэр аяаараа өмхийржээ хэмээн бодогдохуйяа тэр чихэр минь наддаа ганц энэ хорвоо дэлхийд ч ганц ёстой л нандигдаж явах ёстой эд байгаа юм. Куа мөн үүгээр зогсонсо гэж чи бодоооюу? Үгүйэ болоогүй. Бас ид шидтэй гэж байгаа. Шад пад гээл хоол нүдний өмнө бэлэн. Няд пяад гээл угаагаагүй хувцас угаагдаад өлгүүрт өлгөгдөнө, хум пад гэхийн засвар л гэр орон минь гялалзаад л би өөрөө усанд орчихсон цэвэр ариун энкрий явдам эд зогсож байна шүү дэээ кууааа мөн. Ийм нандин чухал хайрлуул зохилтой чихрээ би чинь одоо па, ёстой зөндөө их нандигнана шүү дээ, хааяааааааа л нэг долооно, хүн амьтны нүд хариулж байгаад гаргаж ирж нэг хэлээ наачихаад л буцаагаад далд хийчихнэ, тэгээд шөнө бүр өвөртлөөд тэврээд сайхан унтана шүү дэээ. Наалдаааад л хэвтэхэд хичнэээн сайхан дулааан зөөөлөн гэж санана. Зарим нэг чихрийг долоох тусам арзайгаад заваараад хатгаад валиартаад эхэлдэгдээ, энэ чихэр минь бол ёстой торгомсог сиилк, коттон кээндии л гэсэн үг. Нялх хүүхдийг булаврайхан биеэс ч зөөлхөн булаврайхан эд шүү дээ. Долоооох тусам улам л сайхан гөлийгөөд гөлчийгөөөд зөөлрөөд сайййййхан болдог. Яаааая ингээд бодохоор би ч азтай золиг юмаа гэж өөрийгөө жаахан тоох юм. Зиак...нэг иймэрхүү. Би гэдэг хүн тэгээд нэг ийм чихэртэй хүн дээ. Түүндээ энэ бичлэгээ зориулан шахсан бөгөөд чихэр мэээнэ би чэээнэ чамдаа хайртай шүү гээд уянгалуулж чадахгүй учраас солгойруулан хахируулан дуулъяа хө. Зааа ингээд үлгэр дуусч, нялхас орондоо орсуу. Энэ гайхалтай чихэртэй учруулж өгсөн цагаан дундаа улаан цэгтэй чихэрт бас талархалаар илэрхийлюу.
ПиЭс:
Чихэртэй Кийд захиж байна
"Эдээр биеэ чимэхээр чихрээр биеэ чим"
